Ашиглах нөхцлүүд
1. Вебсайтын мэдэгдэл
Мэдээлэл
DXN вебсайтад DXN-ий бэлдсэн мэдээлэл, дата, баримт бичиг, бодлого, журам, удирдамж, зураг (цаашид "Мэдээлэл" гэх) зэргийг агуулдаг. Эдгээр мэдээлэл DXN-ий зөвшөөрсөн эсвэл дэмжээгүй гуравдагч этгээдээс (цаашид "гуравдагч талын мэдээлэл") гаралтай мэдээлэл бөгөөд DXN-ий бодлого, журам, стандарт, удирдамжийг илэрхийлдэггүй.
Энэ сайтад агуулагдсан мэдээлэл ба гуравдагч этгээдийн мэдээллийг хариуцлагатайгаар танилцуулсан бөгөөд туханй нийтэлсэн өдрөөр үнэн зөвд тооцогдоно. Гэсэн хэдий боловч DXN урьдчилан мэдэгдэхгүйгээр тухайн мэдээллийг засах, засварлах, сайжруулах эрх эдэлнэ.
Уг мэдээлэлд техникийн нарийвчлал муу, хэвлэлийн алдаа байж болзошгүй учраас дээрх мэдээлэл болон гуравдагч этгээдийн мэдээллийг алдаагүй, бүрэн бүтэн байдалд нь DXN баталгаа гаргаж, төлөөлөхгүй. Хэрэглэгчиийн зүгээс ашиглаж, тайлбарласан дээрх мэдээлэл болон гуравдагч этгээдийн мэдээллийн үнэн зөв, хүчин төгөлдөр байдал, найдвартай, хариуцлагатай байдлын талаар DXN ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно.
DXN-ээс урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр энэхүү нийтлэлийн ямар ч хэсгийг ямар ч хэлбэрээр бусад этгээдэд илгээхийг хориглоно. Хэрэглэгчид үүгээр дараах зүйлийг зөвшөөрнө. Үүнд:
- Баримт бичгийг зөвхөн мэдээллийн зорилгоор авч болно.
- Нэг хувийг хувийн зорилгоор хадгалах юмуу хэвлэж авч болно мөн ямар нэгэн хэлбэрээр хуулбарлахыг хориглоно.
- Зохиогчийн эрхээр зөвшөөрснөөр бусад тохиолдолд DXN-ээс урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр баримт бичгийг авахыг хатуу хориглоно.
- DXN-ээс урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр өөр хүн юмуу байгууллагад өгөх үед мэдээллийн аль нэг хэсгийг өөрчлөхгүй.
- Уг сайтад нийтэлсэн агуулга болон мэдээллийн зохистой эсвэл зөвшөөрөгдөх эсэх, таны оршин суугаа улс орны хууль ёсны дагуу татаж авах эсэхийг зөвхөн та өөрөө хариуцна.
Худалдааны тэмдэгүүд
Бүх худалдааны нэр, худалдааны тэмдэгүүд, үйлчилгээний нэр, бүтээгдэхүүний нэр, бүтээгдэхүүний мэдээлэл, URL-ууд, веб сайтын хаягууд, лого, дизайн, тэмдэгүүд нь DXN-ий өмч болно. DXN-ий зөвшөөрөгдсөн салбар болон бэлэн бүтээгдэхүүний нөөц агуулахаас бусад DXN-ээс бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр хэн ч ямар ч зорилгоор эдгээрийг ашиглахыг DXN зөвшөөрөхгүй.
Баталгааны мэдэгдэл
DXN үзүүлж байгаа үйлчилгээгээ байнга, тасалдалгүй, алдаагүй үзүүлнэ гэсэн баталгааг гаргахгүй бөгөөд үүнд хариуцлага хүлээхгүй. Агуулгын хоцролт, мэдээ, мэдээлэл, бусад материалыг тараахад хасагдал, саатал, алдаа гарч магадгүй.
DXN өөрийн вебсайтад вирус болон бусад хөнөөлт элементүүд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах алхмуудыг хийнэ. Хэдий тийм боловч, DXN компьютерийн вирус, хакер юмуу бусад техникийн хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг ямар нэгэн хөнөөлт элементүүдээс ангид байх баталгаа гаргаж, үүрэг хүлээхгүй.
2. DXN-ий зөвшөөрөгдөөгүй бусад вебсайтын холбоосууд
Гуравдагч этгээдийн эзэмшиж, ажиллуулж байгаа DXN-ий зөвшөөрөгдөөгүй вебсайтад DXN-ий албан ёсны вебсайтын холбоос агуулагдаж болно. DXN-ий албан ёсны вебсайтын холбоос байна гэдэг нь тухайн агуулгыг зөвшөөрч, түүнд хариуцлага хүлээх, тухайн DXN-ий зөвшөөрөгдөөгүй вебсайтыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлснээр DXN хариуцлага хүлээхгүй. Тухайн холбоосыг ашигласнаар DXN-ий зөвшөөрөгдөөгүй вебсайтаар үзүүлж байгаа үйлдэл, агуулга, нэвтрэлт, хувийн нууцын бодлого, санал бодол, төлөөлөл, үйлчилгээ, худалдааны санал, бусад холбоосонд ямар ч тохиолдолд DXN ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
DISCLAIMER:
The social media account stated in the personal website of the DXN member solely belong to the member and is not owned or related with DXN.
I Acknowledge and Agree